УНГАРЫН ЦОМ 2025 шагайн тойром

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн шагайн харваа хилийн чанадад суугаа монголчуудын зүрх сэтгэлийн галыг бадраасаар байна.
Түүний нэг тод жишээ бол Монголын Шагайн Харвааны Холбооны Европ дахь Нэгдсэн Салбар Холбооны Унгар Улс дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан “УНГАРЫН ЦОМ 2025” шагайн тойром бөгөөд уг арга хэмжээ 2025 оны 8-р сарын 2, 3-ны өдрүүдэд Унгарын Csókakő хотод амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээнд би өөрийн хувь нэмрээ оруулан, өргөмжлөл, дурсгалын бичиг, талархлын бичгүүдийг ЮНЕСКО-д бүртгэгдсэн уран бичлэгээр бичиж, шагайн харваа болон монгол соёлоо сурталчлан дэмжлээ.
Монгол хүн оршин буй газар бүртээ монгол соёлоо түгээн дэлгэрүүлж, зүрхний гал нь үеийн үед мандан бадарч байх болтугай!