ДҮРСЛЭХ УРЛАГИЙН САЛБАРЫН ТОГТМОЛ ХЭВЛЭЛД ХИЙСЭН СУДАЛГАА

1970 оноос эхэлсэн Монголын “Дүрслэх урлаг” нэртэй, Монголын урчуудын эвлэлээс санаачлан, 1990 он хүртэл тогтмол эрхлэн гаргаж байсан Дүрслэх урлаг сэтгүүлийг 1970-1982 оны хугацаанд Монголын Урчуудын Эвлэлээс, 1983-1989 онд БНМАУ-ын Соёлын яам, МУЭ-ийн хорооноос, 1990 онд МУЭ-ийн Хороо, Архитекторуудын эвлэлийн хорооноос тус тус эрхлэн гаргаж байжээ. Эдгээрээс Монголын Урчуудын Эвлэлээс эрхлэн “Дүрслэх урлаг”, “Дүрслэх урлаг, уран барилга” нэрээр хэвлэсэн 53 дугаар скайнердан цахим архив (PDF) болгон бэлтгэн судалгааны эргэлтэнд оруулах зорилгоор 1. Соёлын Яамны, Урлаг, уран сайхны газарт 2. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн номын сан 3. Соёл урлаг судлалын хүрээлэн 4.Монголын урлагийн зөвлөл 5.Улаанбаатар хотын музей 6. Монгол арт галерей 7.Монголын арьсан урлагийн Хүрэл Буга нийгэмлэгийн сан хөмрөгт гардуулан тайлан бичив. Дүрслэх урлаг сэтгүүл нь жилд 4 дугаар гардаг. “Дүрслэх урлаг, цаг үе”, “Монголын дүрслэх урлаг”, “онол судлал шүүмжлэл”, “зөвлөлтийн дүрслэх урлаг, уран чадвар”, “хөдөлмөрчдийн мэдлэгийн санд”, “дэлхийн дүрслэх урлаг” гэх зэрэг найман булантай байсан байна. “Дүрслэх урлаг” сэтгүүл нь улирал тутам гардаг, хэсэг бүлэг хүмүүст зориулсан, зураг чимэглэл бүхий холимог материалтай, хийц загварыг бага анхаардаг, эрдэм шинжилгээний чиглэлтэй тогтмол хэвлэл байжээ.
Энэхүү 20 жил тасралтгүй хэвлэгдсэн Дүрслэх урлаг сэтгүүл нь соёл урлагийн судалгаа шинжилгээ, сургалт, уран бүтээлд нэн шаардлагатай, чухал хэрэгтэй байгааг онцлон тэмдэглээд Улсын Төв номын санд 1980-аад оны сүүлийн хэдэн дугаар, МУЭ-ийн архивд 1973 оны 1,2,3,4 1974 оны 1, 1978-1980 оны дугаарууд, Монголын зураачдын эвлэлийн тэргүүн, МУСГЗ зураач П.Цэгмидийн хувийн цуглуулгад 1970-1971, 1975-1976, 1981-1982, 1990 оны дугаарууд байгаа бөгөөд, Улсын төв архив, Улаанбаатар хотын музей, Хүүхдийн номын сан, Музейн номын сангуудад байхгүй нэгдсэн бүх дугаар нэг дор байхгүй байгаа нь цаашид уг сэтгүүлийн орчин үеийн техникээр цахим хэлбэрт оруулан хадгалж хамгаалах нь чухал болоод байна.
Та бүхэн сэтгүүлийн бүх дугаарийг татаж уншин судалгааны эргэлтэнд оруулах боломжтой.
ДҮРСЛЭХ УРЛАГ СЭТГҮҮЛ (1970-1990) (DOWNLOAD PDF)
ДҮРСЛЭХ УРЛАГИЙН САЛБАРЫН ТОГТМОЛ ХЭВЛЭЛД ХИЙСЭН СУДАЛГАА DOWNLOAD (PDF)