“Thank you Hungary” 2 exhibition

Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Унгар улс дахь Монгол улсын элчин сайдын яам, Унгар дахь Монгол оюутны холбоо хамтран “Thank you Hungary” 2 дах арга хэмжээг 2025 оны 04 сарын 26-ны өдөр Будапешт хотын Petőfi -ийн нэрэмжит утга зохиолын музейн танхимд амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж буй Монгол оюутнууд Унгар Улсын Засгийн газарт талархал илэрхийлэх зорилготой байв. Үйл ажиллагааны нэгэн хэсэг болж Миний бие бүтээлүүдээрээ бичил үзэсгэлэн дэглэн хүндэт зочидод толилууллаа.