“Thank you Hungary” 1 exhibition

Унгар улс дахь Монгол улсын элчин сайдын яам, Унгар дахь Монгол оюутны холбоо хамтран “Thank you Hungary” арга хэмжээг 2023 оны 05 сарын 16-ны өдөр Будапешт хотын Petőfi -ийн нэрэмжит утга зохиолын музейн танхимд амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж буй Монгол оюутнууд Унгар Улсын Засгийн газарт талархал илэрхийлэх зорилготой байв. Үйл ажиллагааны нэгэн хэсэг болж МУЭ нэрэмжит шагналт зураач, Унгар улсын Дүрслэх урлагийн академийн докторант О.Энхтайван багштайгаа хамт бүтээлүүдээ дэглэн хүндэт зочидод зориулан бичил үзэсгэлэн гаргалаа.
Унгарын засгийн газрын дээд боловсролын хамгийн нэр хүндтэй тэтгэлэгт хөтөлбөр болох Stipendium Hungaricum нь өндөр амжилт гаргасан олон улсын оюутнуудад зориулсан өргөн хүрээний сургалтуудыг санал болгодог. Энэхүү тэтгэлэг нь Унгарын дээд боловсролыг олон улсын түвшинд хүргэх зорилготой. Унгарын Засгийн газраас 2013 онд үүсгэн байгуулсан уг хөтөлбөрийг Гадаад хэрэг, худалдааны яам удирдаж, Tempus олон нийтийн сан хариуцдаг. Энэ нь нэг жилд бараг 80 улс 5000 гаруй олон улсын оюутнуудыг татдаг. Одоо 80 гаруй орны 18000 оюутан Унгар улсад суралцаж байна. Монгол улсаас жил бүр 200 оюутныг сургадаг ажээ.