Artwork drawing for my esteemed teacher Ágnes Birtalan

Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит (ELTE) их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Бирталан Агнеш багшийн судалгааны сэдвийн нэг бол Ойрад судлал билээ. Багшийн бичсэн “Бичгийн болон аман уламжлал дахь Ойрад үүсэл гарлын домгийн тухай” өгүүллийг (ELTE) их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн докторант Л.Энхсаруул англи хэлнээс орчуулан монголчууд та бүхэнд ойртуулсанд талархлаа илэрхийлье.
Мөн өгүүллийг англи, монгол орчуулганаас уншиж өгүүллийн агуулгаас төрсөн мэдрэмжээрээ багшдаа зориулан Ойрадын домог зургаа зурсан билээ. Ингээд бидний гурамссан ухаанаас бүтсэн бүтээлээ та бүхэнтэй хуваалцаж байна.
Адууны туурайгаар дэлхийн дайдыг тамгалсан
Аугаа суут өндөр их дээдсийн минь
Түүх соёлын арвин баялаг сан хөмрөгийн нууц
Тив тив дүүлэн Түмэнд хүртүгэй…
Та бүхэн өгүүллийг доорх линкээр татаж аваарай.
Монгол хэлээр (DOWNLOAD PDF)
Агнеш Бирталан. Бичгийн болон аман уламжлал дахь Ойрад үүсэл гарлын домог (Ойрадын нийтэд ойлгогдсоны жишээ). // Оюуны хэлхээ, Vol. I (26). Улаанбаатар, 2024, 179-202.
English (DOWNLOAD PDF)
Ágnes Birtalan. An Oirat Ethnogenetic Myth in Written and Oral Traditions (A Case of Oirat Legitimacy).
Acta Orientalia Academiae Scientiarum Hung. Volume 55 (1-3), 69-88 (2002).