Flying in Rain

Эрхэм найз Д.Отгонцагааны “Бороон дундах нисэлт” шүлгийн номны хавтасанд зориулж зурахдаа түүний дотор нисэж буй хүн шувууг зургаар илэрхийлхийг зорьсон.

Бороон дундах нисэлт

Бороон дунд нисч чадна би…

Хүчирхэг далавчаа хумиад удаан саатсан ертѳнцѳѳс

Уйдаад …

Уулсын дээгүүр

Тэнгэрийн цаана хүрч чадна би

Миний нулимс бороо болон

Таны дээрээс унахыг алсаас харж

Тэр нулимсыг бороо гэж эндүүрэн

Алгаа тосон

Хѳтлѳлцѳн

Хѳѳцѳлдѳн гүйхийг чинь

Анхааралтай ажиглаж

Хѳшигѳѳ хаана

Тэгэхэд

Тэнгэр цэлмэнэ.

Дахиж тийм бороо орохгүй

Хүчтэй салхилж

Аадар ширүүсч

Хэмлэж болох ѳд сѳд далавч арьс

Хэгз хэгз ярагдавч

Хүмүүний энэ хорвоогоос уйдаж дуусмагцаа би

Хүчирхэг далавчаа дэлгээд

Бороон дундуур нисч одноо би

Яруу найрагч: Д.Отгонцагаан Бороон дундах нисэлт номноос 60-р тал

Additional Details

Name: Flying in Rain, Бороон дундах нисэлт
Size: 90x60 cm
Year: 2015-06-08
Material: Ink paper